Зарим нэг таагүй зүйлс байгаа ч орос-америкийн харилцаа шат дараалалтай явагдах болно гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров америкийн телевизийн суваг CBS-д өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн илгээлтэд яг энэ санаа агуулагдсан гэж сайд онцлон тэмдэглэв.

“ОХУ-ын ерөнхийлөгч яг ижилхэн хариулт өгсөн” хэмээн Лавров хэллээ. Түүний хэлснээр, Орос улс АНУ-тай яг адилхан хэмжээнд хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байна. Ингэхдээ эрх тэгш байдал, харилцан бие биеэ хүндэтгэсэн байр суурин дээр хоёр орны хоорондын сонирхолын тэнцвэрийг олно.

Москвад оршин буй таагүй зүйлсийг анхаарахгүй өнгөрөхгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэв. Тухайлбал, пуужингийн эсрэг хамгаалалтын асуудал болон конгрессын баталсан “Магнитскийн баримт”-ын асуудлыг.

ОХУ болон АНУ-ын ерөнхийлөгчид эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд онцгойлон анхаарсныг Лавров тэмдэглэлээ. Сайд, АНУ ч тэр Орос улс ч бизнес хөгжүүлэх сонирхолтой байгаад бүрэн итгэлтэй байна.

“Ерөнхийлөгчид харилцан тохиролцоонд хүрэв. Тун удахгүй энэ бүхэн хэрэгжих байх. Орос улс, АНУ-д бизнес хийх нөхөцлүүдэд мониторинг хийх уян хатан, мэдээлэл сайтай тодорхой механизм үүсэх байх” гэж сайд мэдэгдэв.