Өнөөдөр цагдаагийн тусгай албаны хэдэн зуун цэрэг туркийн Таксим талбай руу дайрч орж ирлээ. Тус талбай нь засгийн газрын эсрэг босогчдын эсрэг түшиц газар юм. Энэ тухай газар дээр байсан хүмүүсийн үгийг иш татан нутгийн ХМХ-үүд мэдээлэв.

Тухайн үед талбай дээр байсан цөөн тооны босогчдын эсрэг нулимас асгаруулдаг хий хэрэглэсэн байна. Турк улсад болж байгаа эсэргүүцлийн жагсаалууд 11 хоногийн өмнө экологчдын явуулсан үйл ажиллагаанаас эхэлсэн юм.

Экологичид Стамбулын европ хэсгийн төвд байдаг Таксим талбайд сэргээн засварлалтын ажил хийхийг эсэргүүцсэн. Удахгүй эсэргүүцлийн хөдөлгөөн улсын бусад хот руу шилжсэн бөгөөд засгийн газрын эсрэг шинжтэй болсон.

Лхагва гаригт туркийн засгийн газрын тэргүүн Режеп Тайип Эрдоган эсэргүүцэгчдийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна гэж өнгөрсөн даваа гаригт туркийн ерөнхий сайд Бюлент Арынч хэллээ.