Орос улс АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Эдвард Сноудены улс төрийн орогнол хүссэн хүсэлтийг хүлээж авахад бэлэн байна. Мэдээж, хэрэв ийм хүсэлт тавигдвал гэж ОХУ-ын хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэллээ.

Орос орон “баримтын дагуу” үйл ажиллагаа явуулах болно гэж Песков хэллээ хэмээн мягмар гаригт оросын “Коммерсант” сонин мэдээлэв. Москва ийм боломжийг авч үзэх нь зүйтэй гэж мэдээллийн бодлого хариуцсан Төрийн Думын зөвлөлийн гишүүн /парламентын доод танхим/ Роберт Шлегель мэдэгдэв. Өмнө нь Сноуден АНУ-ыг орхиж БНХАУ-ын тусгай район Сянган руу ниссэн гэж мэдээлсэн.

Өнгөрсөн ням гаригт бизнес зөвлөгөө өгдөг америкийн Booz Allen Hamilton компанийн ажилтан Эдвард Сноуден тусгай албаныхны нууц мэдээллийг сэтгүүлчдэд дамжуулсан хэрэгт холбоотойгоо хүлээн зөвшөөрсөн. Тэр өөрийн хийсэн хэргийг шудрага ёс, хүний хувийн амьдралд гаднаас оролцохын эсрэг байр суурьтай холбон тайлбарласан юм. Гэвч АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Жеймс Клеппер мэдээлэл алдагдсан явдал нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзсэн.