Токио Бээжингийн хооронд нутаг дэвсгэрийн санал зөрөлдөөнийг үүсгэсэн Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку (Дяоюйдао) арлуудын асуудлаар Япон АНУ хоёрын байр суурь огт ялгагдахгүй байна гэж өнөөдөр Токиод Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Токио Сенкаку арлуудыг тойрон нутаг дэвсгэрийн маргаантай асуудал гарсныг түүхийн ба олон улсын эрх зүйн үүднээс хүлээхгүй байна. Түүний хэлснээр Японы албан ёсны байр суурь эдгээр арал 1951 оны Сан-Францискогийн найрамдах гэрээний дагуу Японы хяналтад шилжсэнд оршино. Вашингтон энэ талаар адилхан үзэл санаатай байгааг Суга онцлов. Японы Сайд нарын танхимын төлөөлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын дарга Си Зиньпиний АНУ-д хийсэн айлчлалыг хөндөн тайлбарлахдаа Бээжин Вашингтоны хоорондын хамтын ажиллагааг Токио сайшаан дэмжиж байгааг тэмдэглэв. Мөн түүнчлэн Япон улс Хятадтай нягт хэлхээ холбоотой байхыг хичээж байна. «Бид хятадын талд хандан заримдаг асуудал хоёр талын харилцаанд нөлөөлж мэдэх тохиолдлоос сэрэмжлэхийг уриалж байна» гэж Суга мэдэгджээ.