Пхеньян хоёр Солонгос улсын цэргийн тусгай газруудын хоорондын шууд холбоог энэ долоо хоногт сэргээх бололтой гэж өнөөдөр Өмнөд Солонгосын БХЯ-ны төлөөлөгч мэдээллээ. Энэ онд Умард Солонгос Солонгосын хойгийн байдал хурцдсан үед цэргийн тусгай газруудын хоорондын шууд холбоог таслан зогсоосон билээ. Өмнөд Солонгосын ХМХ уламжласнаар 6-р сарын 12-13-нд Сөүлд болох хоёр Солонгос улсын сайд нарын уулзалтад зориулан холбооны шугамын ажлыг сэргээх юм. Өнгөрсөн ням гаригт цэрэгжилгүй бүст Панмунжомд эхлээд өнөө өглөө эрт дууссан хоёр орны төлөөлөгчдийн 17 цагийн уулзалтын үр дүнд хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.