Хойд Ирландид ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар терроризмтэй тэмцэх салбарт тусгай албад хамтран ажиллах асуудлыг G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд авч үзэж хэлэлцэнэ гэж өнөөдөр Москвад АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Майкл Макфол семинар дээр үг хэлэхдээ энэ тухай мэдэгдэв. Бостонд аймшигт хэрэг явдал болсныг тэрээр дурдав. АНУ-ын зуун бүс нутагт явуулсан террорын ажиллагаа дээд хэмжээний уулзалтын хүрээнд Обама Путин хоёрын эн түрүүнд авч үзэх сэдэв болно гэж Элчин сайд тэмдэглэн хэллээ. G8 дээд хэмжээний уулзалт 6-р сарын 17-18 өдрүүдэд британийн Лох-Эрн хотод болох юм.