ХБНГУ-ын Магдебург хотын зүүн-хойд хэсэгт байдаг Ротензее дүүргийн 20 мян гаруй оршин суугчдыг үер усны аюулаас болж нүүлгэн шилжүүлэв. Бүтэн сайн өдөр Эльбагийн ус 7 м 44 см хүрсэн нь 2002 оны дээд үзүүлэлтэд хүрч. Энэ үерийг “зууны үер” гэж нэрлэсэн юм. Эртний германы хотын гудамжуудад хаалтын байгууламжууд олноор бий болсон байна. Хотод цахилгаан түгээлтийг зогсоож. Үүний хажуугаар нутгийн удирдлагууд хот дахь аюулгүйн арга хэмжээг нэмэгдүүлсэн байна. Яагаад гэвэл, ХМХ-үүдээр далангууд нурж магад гэсэн захидлууд цацагдсан. 9 сарын сонгуульд бэлдэж байнгаа ХБНГУ-ын канцлер Ангела Меркель болон бусад улс төрчид германчууд нэгдэлтэй байсан учраас тэсч гарсан, энэ байдал үргэлжлэх ёстой гэв. 2002 оны үер 11 тэрбум еврогийн хохирол учруулсан бөгөөд энэ удаагийн үерийн хохирол үүнээс хол давах бололтой гэж германы эдийн засагчид үзэж байна. Сүүлийн арван хэдэн жилд болсон их хэмжээний үер усны аюулын шалтгаан нь тасралтгүй орсон усархаг бороонууд юм. Зүүн Европ дахь байгалийн гамшиг хамгийн наад зах нь 15 хүний амийг авч одсон юм.