Түрк улсын нийслэл Анкарад өнгөрсөн ням гаригт полицынхан эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг дахин усан буу хэрэглэв.Энэ тухай британий Би-би-си корпорац уламжилж байна. Стамбулын Таксим талбайд босогчид болон полицынхны дунд сөргөлдөөн үргэлжилсээр байна. Ням гаригийн үдэш төв талбай дээр 10 мянга гаруй босогчид цугларчээ. Анкарад стамбулын идэвхтэнүүдийг дэмжсэн жагсаал болж өнгөрөв. Өмнө нь Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган мэдэгдэхдээ, түүний тэвчээр хязгаартай гээд, засгийн газрын эсрэг жагсаалд оролцогчдыг дээрэмчид гэж нэрлэв. Үүнтэй зэрэгцэн тэр өөрийн талынхныг засгийн газрыг дэмжсэн уриалгатай жагсахыг уриалжээ.