“Талибан” хөдөлгөөнийхөн өнөөдөр Афганистаны нийслэл хотын онгоцны буудлын ойролцоо зэвсэгт дайралт хийв. Талибууд мэдэгдэхдээ, онгоцны буудлын цэргийн хэсгийг эзлэн авсан гэжээ. Энэ тухай Франс пресс агентлаг уламжилжээ. Одоогийн байдлаар аюулгүй албаны хүчинтэй сөргөлдөөн үргэлжилсээр байна. Кабулын полицын дарга Хашмат Станикзай мэдэгдэхдээ, хүнд зэвсгээр зэвсэглэсэн хэсэг террорист амиа золиослогчид нийслэл хотын онгоцны буудлын байранд ирж, эмх замбараагүй буудлагыг нээсэн гэжээ. Түүний ярьснаар, одоогийн байдлаар дүүргийг бүслээд байгаа аж. Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэн ISAF дэмжлэгийн хүчээр алан хядагчдыг байранд тогтоож байна гэжээ. Кабулын онгоцны буудал нь нэгэн зэрэг иргэний болон цэргийн объект юм. Буудлыг ISAF хүчнийхэн ашигладаг байна. Одоогийн байдлаар онгоцны буудлын ажлыг түр зогсоогоод байна. Нөгөөтэйгүүр, АНУ-ын элчин сайдын яамнд түгшүүрр зарлажээ.