Сүүлийн үед Израиль улс Ираны зүгээс ирэх “хэт их өссөн” кибер дайралтанд өртөж байна. Тэдгээрийн ихэнхийг саатуулж чадсан гэж ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэллээ. Еврей улсын мэдээллийн системын хамгийн чухал бүрэлдхүүн хэсгүүд бараг бүгд гадны хакеруудын бодитой юм уу, боломжит бай болсон гэж тэр нэмж хэлэв. Нетаньяхугийн хэлснээр Израль улсын өртсөн кибер дайралтуудад ливаны “Хезболла”, палестины ХАМАС хөдөлгөөнүүд хамаарлтай гэв. Израиль улс иймэрхүү аюулын эсрэг сайн сөрж зогсож чадна гэж ерөнхий сайд хэллээ. Хакерын эсрэг хүчирхэг анги бүлгүүдийг байгуулсан Израиль улс кибер орон зайд өөрийгөө хамгаалах төдийгүй, бусад руу халдан довтлох дайныг явуулж байгааг барууны ХМХ-үүд үгүйсгэхгүй байна. Тухайлбал, хэдэн жилийн өмнө ираны цөмийн объектууд руу дайрсан вирусуудыг зохиосон гэж Израиль улсыг сэрдэж байгаа юм.