Америкийн тусгай албаны нууц материалуудыг сэтгүүлчдэд дамжуулснаа хүлээн зөвшөөрөөд байгаа америкийн компаний ажилтан Эдвард Сноуден үг хэлэх эрх чөлөөтэй аль нэг орноос улс төрийн орогнол хүсэх төлөвтэй байна. Британий “Guardian” болон “Washington post” сонингууд нууц мэдээллийг өгсөн хүний нэрийг даваа гаригийн шөнө нийтлэжээ. Гонконгод байгаа Сноуден мэдэгдэхдээ, АНУ-ын засгийн газар аюулгүй байдлаар халхлан хийж байгаа зүйлүүдийг дэлхийн олон нийтэд өгүүлэх хүсэлдээ хөтлөгдөн хийсэн гэв. Британий “Guardian” пүрэв гаригт тэдэнд байгаа шүүхийн нууц ордерыг иш татан уламжлахдаа, америкийн харилцаа холбооны Verizon гурван сарын турш АНУ-ын эрх баригчдад өдөр бүр өөрийн үйлчлүүлэгчдийн утасны яриаг дамжуулж байсан тухай өгүүлжээ. “Washington post ” уламжлахдаа, тусгай албууд нь нууц PRISM хөтөлбөрийн хүрээнд дэлхийн томоохон IT-компаниудын сангуудад нэвтрэх боломжийг олж авдаг тухай өгүүлжээ. АНУ-ын үндэсний тагнуулын газрын захирал Жеймс Клэппер сэтгүүлчдийн үйл ажиллагааг буруушаан, энэхүү мэдээллийн алдагдах болсон нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэлээ. Сноуден нь америкийн батлан хамгаалах аж үйлдвэр болон тусгай албануудын “Booz Allen Hamilton” компаний ажилтан юм. Компаний үйлчлэгчдийн дунд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг байдаг. Компани нь өөрийн ажилтны ХМХ-үүдэд нууц баримтуудыг дамжуулсан явдлыг бүдүүлэг зөрчил гэж үзэж байгаа бөгөөд эл хэргийг мөрдөх ажилд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна.