Өмнөд солонгос болон БНАСАУ Сеулд хоер талын харилцааг хэвийн болгоход чиглэгдсэн засгийн газрын түвшингийн уулзалтыг энэ долоо хоногт явуулахаар тохиролцов. Энэ тухай эцсийн шийдвэрийг даваа гаригт хилийн Пханмунчжом боомтод болсон хоер орны төлөөлөгчдийн ажлын яриа хэлэлцээрийн дүнд гаргалаа. Яриа хэлэлцээр 6-р сарын 12-13-ны өдрүүдэд явагдана гэж Өмнөд солонгосын Нэгдийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. Пхеньяны тараасан хэвлэлийн мэдэгдэлд дурдснаар, ирэх уулзалт дээр Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын ажлыг хэвийн болгох, Кымгансаны амралтын бүсэд өмнөдийн жуулчдын аялалуудыг сэргээх, 1950-1953 оны Солонгосын дайны улмаас салсан гэр бүлийн гишүүдийг нийлүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж. Түүнчлэн “төрийн бус байгуллагуудын айлчлалууд, хэлхээ холбоо болоод хамтын ажиллагааны тухай асуудлуудыг хөндөх юм. Хятад улс Өмнөд солонгос болон БНАСАУ-ын энэхүү шийдвэрийг сайшаан дэмжиж байгаа бөгөөд энэ нь “найдвар төрүүлэх дохио” болж байна гэж Синьхуа уламжилжээ. Мэдээнд “БНАСАУ болон Өмнөд солонгосын хоорондын яриа хэлэлцээрүүд болон гэрээнүүд нь бүс нутгийн бүх талуудын сонирхолыг татаж байгаа бөгөөд ялангуяа, Япон, АНУ болон ОХУ” гэжээ. Хятад улс Солонгосын хойгийг цөмийн асуудлыг шийдвэрлэхэд цорын ганц зам болох зургаан талт яриа хэлэлцээрийг явуулахад бүх талуудыг дэмжлэг үзүүлэхийг уриалсан гэж агентлаг уламжлав.