Өнгөрсөн хэд хоногт орсон хүчтэй аадар борооны улмаас Хятад улсын янз бүрийн дүүргүүдэд 3,5 сая гаруй хүн хохирол амсаад байна. Энэ тухай хятадын Синьхуа агентлаг уламжилжээ. Тус улсын 10 мужид байдал хүнд байна. Гамшиг тус улсын зүүн болон өмнөд хэсгүүдийн Хубэй, Хунань, Цзяньси, Анхой, Юнань болон Гуйчжоу мужуудыг нөмөрчээ. Албан ёсны мэдээгээр, аадрын улмаас 13 хүн ам эрсэджээ. Хөдөө аж ахуйн 287 мянган га талбай сүйдэж, 1,5 мянган барилга байшин эвдэрчээ. Эрх баригчид гамшигийн нийт хохирол 1,29 тэрбум юаньд үнэлээд байна.