Орос-хятадын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны комиссын ХМХ хүрээнд хамтран ажиллах дэд комиссын 6-р хуралдаанаар оросын ба хятадын мэдээллийн агентлаг, телевизийн суваг, радио станц, хэвлэлийн газар харилцан ажиллах асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. ОХУ-ын Зам харилцаа, холбооны дэд сайд Алексей Волины ИТАР-ТАСС-т мэдээлснээр 6-р сарын 10-11-нд Шанхайд хийх уулзалтад оролцогчид оросын ХМХ Хятад улсад дэлгэрүүлэх асуудлыг хөндөх юм. Түүнчлэн хуралдаанаар интернет, үрэн утасны хүрээнд харилцан ажиллах асуудлыг авч үзэх юм. ХМХ салбарт төлөвшсөн Орос Хятадын хоорондын харилцааныг дэд сайд Волин өндөр үнэлэв. Эдүгээ хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд хамтын хориод төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал ИТАР-ТАСС, Синьхуа мэдээллийн агентлагууд болон «Российская газета» «Жэньминь жибао» сонинууд, «Оросын дуу хоолой» радио, Хятадын үндэсний радио, Бүх оросын телевиз радиогийн компани, Хятадын төв телевиз идэвхтэй хамтран ажиллаж байна. Хятадын талаас хэвлэл, хэвлэлийн газар, радио нэвтрүүлэг, кино урлаг, телевизийн асуудлыг хариуцсан дэд сайд Тун Ган дэд комиссын хоёр даргын нэг боллоо.