Ливийн зүүн Бенгази хотод босогчдын штаб байсан байшингийн дэргэд зэвсэгт мөргөлдөөний уршгаар 28 хүн амь үрэгдсэн хийгээд бас 60 хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Энэ хэрэг явдал өчигдөр «Ливийн бамбай» зэвсэгт бүлгийг тарааж, зэвсэгт хүчнийг сэргээхийг шаардсан орон нутгийн оршин суугчдын жагсаалын үеэр болсон юм. Нүдээрээ үзсэн хүмүүсийн мэдээлснээр жагсагчид чулуудсаны хариуд ардын журамт цэрэг гал нээв. Мөргөлдөөнд нэгэн дайчин амь үрэгдэж, долоо нь шархдсан гэж зэвсэгт бүлгийн төлөөлөгч Адель Тархуни мэдээллээ. Түүний хэлснээр энгийн жагсагчдын дотор байсан зэвсэгтэй этгээдүүд буудлагыг өдөөв. Ливийн эрх баригчид Каддафигийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш байлдааны отрядуудын зэвсэг хураах асуудлыг өнөө болтол шийдвэрлэж чадаагүй байна. Нэг хэсэг нь эрх баригчдын хяналтад байна. Гэвч зэвсэгт бүлгүүдийн үлэмж хэсэг нь хээрийн захирагчидү даа л захирагдсаар байна.