Өчигдөр сирийн цэрэг Дамаскаас 220 км зайтай орших Хама хот орчимд өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулав. «Аль-Манар» телевизийн сувгаар мэдээлснээр «Жебхат ан-нусра» бүлгийн зэвсэгтэй 52 террористыг ажиллагааны явцад устгажээ. Байлдаанд сирийн 11 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 20 нь шархдав. САНА мэдээллийн агентлагийн уламжласнаар Хама-Алеппо засмал замын хажууд Сальмид террористуудын түшиц газрыг устгажээ. Засгийн газрын хүчин сирийн хойд нийслэлийн хавьд террористуудын эзлэсэн хотын хорооллудыг хангаж байсан стратегийн чухал ач холбогдолтой Маарет-эль-Атик, Кфар-Хамра хоёр районыг чөлөөлөв. Алеппо хотоос өмнө Эль-Азизад засгийн газрын цэрэг боомтод халдсан зэвсэт этгээдүүдийн давшилтыг няцааж, 23 террористыг хөнөөжээ. Өөр нэгэн давшилтыг эндээс холгүй жижиг Дейр-Асафир хотод няцаав. Сирийн цэрэг Алеппо хотоос баруун Идлиб засмал зам орчимд хот суурингуудыг зэвсэгт бүлгүүдээс чөлөөлж эхэллээ.