Анкарад Цагдаагийн хүчин нулимс асгаруулах хий, ус шурших төхөөрөг хэрэглэн жагсгчдыг тараасан тухай британийн Би-би-си телевиз радиогийн корпораци мэдээллээ. Өчигдөр түркийн нислэлийн Кизилай талбайд хийсэн жагсаалд 5 мянга орчим хүн оролцсон байна. Засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн Стамбул болон түркийн өөр хотуудад үргэлжилж байна. Сонгууль хугацаанас емне явуулах боломж үгүй гэж үүний өмнө Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган хэлээд эсэргүүцэгчдэд хандан тэмцэл хөдөлгөөнийг зогсоохыг уриалжээ. Эхлээд жагсагчид Стамбулын Гези цэцэрлэгт хүрээлэнгийг устгах эрх баригчдын төлөвлөгөөг эсэргүүцсэн билээ. Дараа нь тэмцэл хөдөлгөөн засгийн газрын эсрэг чиглэгдэв. Сүүлийн үеийн мэдээ баримтуудаас харахад эмх замбараагүй байдлын улмаас дөрвөн хүн түүний дотор нэгэн цагдаа амь насаа алдав.