Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын хийж дууссан хэлэлцээ «дэлхий дахины энх тайван. аюулгуй байдалд» тус дөхөм үзүүлнэ гэж өнөөдөр Японы Ерөнхий сайд Синзо Абэ Эн-эйч-кей телевзийн сувгаар өгүүллээ. Талууд өргөн цар хүрээтэй асуудлуудын авч үзэж хэлэлцэв. Хэлэлцээг олонхи шинжээч «БНХАУ АНУ-ын хоорондын харилцааны түүхэн эргэлт» хэмээн нэрлэжээ. АНУ-ыг гүнээ түгшүүлсэн кибер аюулгүй байдалд гойд анхаарал тавьсан юм. Си Зиньпин өөрийн зүгээс АНУ-д хандан цэрэг, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг уриалсан байна. Түүнчлэн тэрээр Обамаг БНХАУ-д айлчлахыг урив. Японы Ерөнхий сайд Сенкаку (Дяоюйдао) аглаг олтриг чухам ямар улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байх асуудлаас болж Токио Бээжингийн хоорондын харилцаа хурцдсан нөхцөлд америк-хятадын хэлэлцээг өндөр үнэлэв.