Өнөөдөр БНАСАУ Өмнө Солонгос хоёрын төлөөлөгчид ажлын хэлэлцээ хийж, 6-р сарын 12-нд Сөүлд сайд нарын хэмжээнд уулзалт хийхээр тохиролцсон тухай Ренхап агентлаг мэдээллээ. «Талууд сайд нарын хэмжээнд уулзалт хийх нь зайлшгүй чухлыг ойлголцож тэмдэглэсэн гэж өнөө өглөө хэлэлцээ хийсний дараа Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Хен Сок хэллээ. Уулзалт тайван нөхцөлд болж өнгөрсэн гэж тэрээр нэмж хэлэв. Пүрэв гаригт Солонгосыг эв зүйгээр нэгтгэхийн төлөө Умард Солонгосын хорооны төлөөлөгчийн мэдэгдлийг зарлан мэдээлсний дараа хоёр орны удирдагын төлөөлөгчдийг уулзуулах боломж бий болсон. Мэдэгдэлд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Кымгансан амралт сувиллын буст өмнөд солонгосын жуулчдын аялалыг сэргээхийг Сеулд санаачилжээ. Бараг 45 минут үргэлжлэсэн анхны зөвлөлдөөний үеэр талууд сайд нарын уулзалтаар хэлэлцүүлж болом асуудлуудыг харилцан сонирхуулав. Цэргийн өдөөн хатгалгын хариуд «дайны үеийн ёсоор арга хэмжээ авна» гэж БНАСАУ үүний өмнө мэдэгдсэн бмлээ. Мөн түүнчлэн Умард Солонгосын удирдлага өмнөд солонгосын 900 орчим, БНАСАУ-ын 53 мянган иргэн ажиллаж байсан Кэсон солонгосын хамтын аж үйлдвэрийн бүсийг хаажээ.