АНУ БНХАУ хоёр Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгох зорилгоор цөмийн зэвсгээс татгалзахыг БНАСАУ-аас бусад улстай хамт шаардана гэж эдгээр хоёр орны удирдагчид хоёр өдрийн хэлэлцээ хийж дууссаныхаа дараагаар АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Томас Донилдон мэдээлэв. Ерөнхийлөгч Барак Обама БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Калифорни муж улсад «Саннилэнз» эдлэндээ хүлээн авч уулзав. БНХАУ АНУ хоёр БНАСАУ-ын талаар болон Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгох асуудлаар адилхан байр суурьтай байж, адилхан зорилго тавьсан гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Хятад улсын НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүний хувьд гуйцэтгэх үүрэг болон Ази Номхон далайн бүс нутаг дахь тус улсын байр суурийг харгалзан Сири улсын байдлыг олон улсын асуудлуудын дотор авч узэж хэлэлцэв. Обама АНУ БНХАУ хоёрын зэвсэгт хүчний нягт харилцаа холбоог төлөвшүүлэхийг бүс нутгийн байдлыг хэлэлцэх үеэр санаачилжээ. Түүнчлэн Обама Хятад улсад хандан Дяоюйдао (Сенкаку) аглаг арлуудаас болж Японтой маргаан үүсгэсэн нутаг дэвсгэрийн асуудлыг улс төрийн арга замаар зохицуулахыг уриалжээ. Хоёр талын харилцааны асуудлыг хэлэлцэх үеэр кибер аюулгүй байдал эн түрүүнд гарсан байна. Обама төрийн ба арилжааны нууцыг хамгаалах асуудлыг хөндөв. Учир нь АНУ-ын холбооны тусгай газруудын мэдээлэл баримтын санд нэвтрэхийг хятадын хакерууд оролдсон гэж сэжиглэсэн юм. Бээжин иймэрхүү зэмлэлийг ямагт няцааж ирсэн. Гэсэн ч Си Зиньпин дээд хэмжээний уулзалт дээр энэ сэдвээр АНУ-тай яриа хэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа батлан илэрхийлэв. Мөн түүнчлэн хоёр талын уулзалтын үр дүнд цаг уурын байдлын өөрчлөлттэй тэмцэж, агаар мандалд хаяж, хүлэмжийн хий гэгчийг үүсгэх химийн бодисын хэмжээг багасгахаар тохиролцов.