Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин оюутан, сурагчдад хар тамхи болон мансууруулах бодисуудыг хэрэглэдэг болохыг тогтоох тестийн шалгалт явуулах тухай хуулинд гарын үсэг зурлаа. Тестүүдийг мансуурулах бодисийг хэрэглэх эхний шатыг илрүүлэх үүднээс явуулж байна. Ингэхдээ хэрвээ сурагч 15 нас хүрээгүй бол сурагчдыг тэстийн шалгалтанд ороход нь эцэг, эхчүүд нь зөвшөөрөл өгөх ёстой юм. Тестийн шалгалтууд нь сайн дураар явагдах ёстой. Хэрвээ тестийн шалгалтаар хар тамхи хэрэглэдэг нь тогтоогдох юм бол түүнийг эмнэлгийн тусгай байгуллага руу эмчилгээнд явуулна. Тэстийн шалгалтын дүн маш нууц байх юм.