БНАСАУ Өмнөд Солонгосын хилийн орчмын цэргийн бус бүсэд оршдог Пханмунджон боомтод ажлын хэмжээний яриа хэлэлцээр явуулах саналыг хүлээн авлаа. Энэ тухай өнөөдөр өмнөд солонгосын “Енхап” агентлаг мэдээлэв. Пхеньян нь эхний үед уулзалтыг Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан бүсэд явуулахыг шаардаж байсан.

Ням гаригийн яриа хэлэлцээрийн сэдэв одоогоор тодорхойгүй байна гэж өмнөд солонгосын эрх баригчид тэмдэглэлээ. Өмнө нь яриа хэлэлцээрээр хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа болон Кэсоны бүс дэхь ажлын “хэвийн“ ажиллагаа, хүмүүнлэгийн тулгамдсан асуудлууд, тухайлбал, 1950-1953 оны Солонгосын дайны улмаас салсан гэр бүлүүдийг нийлүүлэх зэрэг асуудлуудыг хөндөх тухай гэж мэдээлсэн.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ойрын ням гаригт болох яамны түвшингийн харилцан ярианаас өмнө уулзалт болохыг үгүйсгэхгүй байна. Гэхдээ ийм шийдвэрийг одоохондоо албан ёсоор гаргаагүй байна.

Умард болон Өмнөдийн засгийн газар хоорондын түвшний хамгийн сүүлийн хэлхээ холбоо 2011 оны 2-р сард байсан юм.