ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар басаан гаригийн үдэш утсаар Сирийн байдалтай холбоотой асуудлаар ярилцав. Энэ тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжллаа.

Голаны өндөрлөгийн дүүрэгт өнгөрсөн пүрэв гаригт байлдаан болсон. Сирийн босогчид Сири болон Израиль хоорондын цорын ганц хилийн боомт болох Израилийн хяналтанд байдаг Голаны өндөрлөгийг булаан авсан.

“Кунейтра” боомтын төлөө тулаанд их бууны нэг сум Голаны өндөрт байдаг НҮБ-ын энхийг сахиулагчдын хуаранд тусчээ. НҮБ-ын энхийг сахиулагч филиппины иргэн шархадсан байна. Үүний дараа Австрийн эрх баригчид Голаны өндөрт өөрийн 377 энхийг сахиулагчдыг оруулах төлөвлөгөөний тухай зарласан.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өмнө баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ, хэрвээ НҮБ зөвшөөрөөд, бүс нутгийн орнууд сонирхох юм бол ОХУ нь Голаны өндөрт Австрийн энхийг сахиулагчдыг орлоход бэлэн байна гэсэн.