ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улстай “Нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай“ гэрээг батлав. Холбогдох зарлиг нь албан ёсны эрх зүйн мэдээллийн портал дээр нийтлэгдсэн байна. 2012 оны 2-р сард Москвад зурсан уг баримт бичиг нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр Орос улсын иргэд болон ОХУ-ын нутаг дэвсгэр дээр Монголын иргэдийг түр хугацаагаар хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудлуудыг зохицуулахад чиглэгдсэн. Гэрээг таван жилийн хугацаатай байгуулсан бөгөөд цаашид хоёр жилийн хугацаатайгаар автоматаар сунгагдаж байх болно. Гэрээний хэрэгжилтийг ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хангамжийн яам хариуцах болно.Түүнчлэн гэрээнд ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын асуудлууд нь хүлээн авагч орны хууль тогтоомжоор зохицуулагдах бөгөөд ажилтнуудын тэтгэвэр тэтгэмж болон нийгмийн халамжийн асуудлууд нь талуудын тусгайлсан гэрээнүүдээр зохицогдох юм.