АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нар кибер аюулгүй байдлын салбарт харилцан ажиллах дүрмийг боловсруулах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрцгөөв. Америкийн ерөнхийлөгч холбогдох протоколууд болон кибер аюулгүй байдлын салбарын суурь баримт бичгүүдийг боловсруулах шаардлагатай байгаад анхаарлаа хандуулав.

Си Зиньпин эл байр суурьтай санал нэгтэй байгаа гэдгээ илэрхийлэв. Ингэхдээ БНХАУ нь “нэг бус удаа хакеруудын дайралтуудын золиос болж байсан” гэж тэр нэмж хэлэв. БНХАУ-ын дарга цааш хэлэхдээ, талууд “харилцаагаа харилцан хүндэтгэл дээр суурилсан шинэ загвараар явуулахаар тохиролцсон гэжээ. Түүнчлэн тэр цэргийн болон эдийн засгийн салбаруудын хамтын ажиллагааны чухлыг цохон тэмдэглэв.Мөн Си Зиньпин Барак Обамаг Хятад улсад айлчлахыг урьлаа.

ДХУ-аар хэлэлцэх асуудал хангалттай их байх болно. Обамагийн хэвлэлийн албаны мэдээлснээр, хоёр улсын тэргүүн нар хоёр талын харилцаа, гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэн ярилцана. Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь уулзалтын хамгийн гол асуудал гэж хэвэлийн албанаас уламжлав. Бусад чухал асуудлуудын дунд Умард Солонгосыг тойрсон асуудал, Сирийн байдал болон АНД-н бүсийн нутаг дэвсгэрийн маргаанууд байна.