АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын дарга Си Зиньпинь нарын албан бус уулзалтын эхний шатны яриа хэлэлцээр Калифорни мужийн “Саннилэндз” эзэмшил газар болж өнгөрлөө.

Америкийн ерөнхийлөгч Хятад улсын “энхийн үйл ажиллагаа өсч байгааг”үнэлэхийн хамт “зайлшгүй хурцадмал байдалтай байгаа салбаруудыг “ үл харгалзан хоер орны бүх талын харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Обама хүний эрхийн асуудлыг хөндөж, “АНУ нь цаашид ч хятадын талтай хийх яриа хэлэлцээрүүдэд энэ сэдвийн чухлыг тэмдэглэсээр байх болно “гэж батлан хэллээ.

Си Зиньпинь хэлсэн үгэндээ, “хоёр гүрний хооронд шинэ маягийн харилцаа” байгуулахын төлөө байгаа гэв. Хятадын удирдагч БНХАУ-ын Номхон далай дахь өсөн нэмэгдэж байгаа нөлөөг тэмдэглэхдээ, энд “хоёр оронд хангалттай орон зай бий”гэдгийг онцлон тэмдэглэв.