БНХАУ-ын дарга Си Зиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар өнөөдер америкийн Калифорни муж улсад уулзана. Эдгээр хоёр орны албан төлөөлөгчдийн мэдэгдлүүдээс харахад тэд дээд хэмжээний уулзалтаа их ач холбогдолтойд үзэж, хоёр талын ба олон улсын өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэх бодолтой байна.

Уулзалт хоёр орны харилцааны хөгжилд нэлээд удаан чухал ач холбогдолтой байх болно гэж БНХАУ-ын ГХЯ үүнтэй холбогдуулан мэдэгдэв. Хятадын хил орчмын улс төрийн уур амьсгал, америкийн цэргийн стратегийн төв Азид шилжсэн явдал, умард солонгосын ба ираны цөмийн хөтөлбөр зэрэг хурц асуудлыг авч үзэж хэлэлцэх юм.

Түнчлэн кибер аюулгүй байдал, хакерын дайралт, оюуны өмчийн хамгаалалт гэх мэт эмзэг асуудлыг бас авч үзнэ. Түүнээс гадна юанийн солилцооны ханшийг зориуд бууруулсан гэж АНУ үзэж, үүнтэй ходбогдуулан Хятадыг ахин шүүмжилж, харилцан худалдааны тэнцүү бус байдлыг заах юм гэж хятадын ажиглагчид үзэж байна.

Түүнчлэн талууд Хятад улсад тавьсан америкийн өр 1,25 триллион долларт хүрснийг үг дуугүй өнгөрүүлж чадахгүй.Си Зиньпин хятадын дээд зэргийн технологийн бүтээгдэхүүнд ногдуулсан хязгаарлалтаа хүчингүй болгохыг АНУ-аас шаардах бололтой.

Түүнээс гадна тэрээр Зүүн Хятад, Өмнөд Хятадын тэнгисийн арлууд чухам ямар улсын нутаг дэвсгэрийн нэгэн хэсэг болох асуудлаар БНХАУ Япон ба Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн зарим улсын хооронд гарсан маргаанд АНУ ба өөр гадаад орнууд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх байх.