2013 онд Хятадын засгийн газар дуудлага худалдаагаар оруулах занарын хийн олборлолтыг арав хүртэлх хувиар бууруулна. Энэ тухай хятадын “Жунго жэньцюань бао” сонин бичжээ. 2012 онд хэд хэдэн хятадын корпорациуд нь 23 газарт занарын хийн хайгуул болон олборлох ажлын зөвшөөрөл авчээ.

Гэвч орд газрууд нь “геологийн хүнд нөхцөлүүдийн улмаас ялгаатай” байх бөгөөд зарим компаниудад энэ чиглэлээр ажиллах туршлага дутагдаж байгаа юм. Тиймээс хайгуулын ажлууд нь нилээд удаашралтай явагдаж байна гэж БНХАУ-ын газар, байгалийн нөөцийн яамны Занарын хийн геолог хайгуулын удирдах газрын департаментын захирал Бао Шуцзин сэтгүүлчдэд ярьлаа. 

Түүний ярьснаар, тус байгууллага нь одоогийн хүндрэлүүдийг туулахад чиглэгдсэн нилээд хэдэн арга хэмжээнүүдийг явуулахад бэлэн байна. Занарын хийг боловсруулах дуудлага худалдаанд ялагчид нь технологийн зөвлөмжүүд авах, геолог хайгуулын ажилд оруулсан зардлынхаа тал хэсгийг нөхөж авах боломжтой гэж Бао Шуцзин тэмдэгллээ.