Усан дорхи эх газрын үргэлжлэлд олборлолт хийж байгаа хятадын улсын CNOOC нефть хийн корпораци Арктикад нефть хий олборлох асуудлаар Исландийн засгийн газартай хэлэлцээ хийж байна. Хэлэлцээ амжилттай болвол хятадын корпораци исландийн усанд тус улсын Eykon Energy компанитой хамт геологийн хайгуул, олборлолт хийх эрх эдлэнэ.

Амжилт гаргах өргөн боломж байна. Энэ онд Исландийн засгийн газраас Дрекид нефтийн орд газрын хайгуул хийх хоёр зөвшөөрлийн бичиг олгосон гэж хятадын корпорацын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээллээ.

Хэлэлцээ үр дүнд хүрвэл Eykon Energy компанитой байгуулах хэлэлцээр хятадын корпорацын Арктикын усанд хэрэгжүүлэх анхны төсөл болох юм. Урьд өмнө хятадын корпорацын Арктикад олборлолт хийх асуудлаар оросын компаниудтай хийсэн хэлэлцээ тодорхой үр дүнд хүрсэнгүй. Арктикад нефтийн нөөц 100 сая тонноос хэтрэсэн. Байгалийн хийн нөөц нь дэлхийн нөөцийн гуравны нэгийг эзлэж байна гэж шинжээчид дүгнэв.