Олон улсын Олимпийн хорооны /ОУОХ/ ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө сонгуульд өрсөлдөхөөр зургаан хүн нэрээ дэвшүүлээд байна. Энэ тухай тус байгууллагын хэвлэлийн албанаас уламжлав. Энэ албан тушаалд Сергей Бубка/Украйн/, Томас Бах /Германия/, Нг Сер Мианг /Сингапур/, Чин Куо Ву /Тайвань/, Ричард Кэррион /Пуэтро-Рико/ болон Денис Освальд /Швейцария/ нар нэрээ дэвшүүлээд байна. ОУОХ- ны тэргүүнийг сонгох сонгууль нь 2013 оны 9-р сарын 10- нд Буэнос-Айрест болох 125 чуулганы үеэр явагдах юм. ОУОХ-ны тэргүүний сонгуульд нэр дэвшигчид нь Лозаннд 2013 оны 7-р сарын 3, 4-ний өдрүүдэд болох ээлжит бус чуулганд өөрсдийн хөтөлбөрүүдийг өргөн барих юм. ОУОХ-ны одоогийн ерөнхийлөгч Жак Рогге нь энэ албан тушаал дээр 2002 оноос ажиллаж байна.