Зөвлөлтийн ба оросын нэрт зохиолч Валентин Распутин хүмүүнлэгийн үйл ажиллагаанд гарамгай хувь нэмэр оруулсан тул 2012 оны Төрийн шагналтан болов. Өнөөдөр Кремльд энэ тухай зарлан мэдээллээ. Валентин Распутин 1950-1980-ад оны тариачдын уламжлалт үнэ цэнэт зүйлд хандсан ном зохиолоороо алдаршиж, нэрд гарсан зохиолч болсон юм. Зохиолч ЗХУ, ОХУ-ын олон шагналаар шагнагдсан байна.

Валентин Распутины зохиолчийн авьяас билиг төдийгүй иргэний байр суурийг тэмдэглэн 2012 оны Төрийн шагнал хүртээв. Зохиолч Байгал нуурыг хэвээр хадгалахын төлөө хөдөлгөөнийг тэргүүлсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэг хүлээсэн хүчин чармайлты  ачаар Байгал нуур үзэсгэлэнт хэвээр байж, экологийн хамгаалалттай болсон гэж Ерөнхийлөгчийн соёлын зөвлөх Владимир Толстой шагнал гардуулах ёслол дээр мэдэгдлээ.

Өнөөдөр Кремльд утга зохиол, урлаг, ШУ, технологийн салбарт өнгөрсөн оны төрийн шагнал хүртэгсэдийг зарлав. Толстойн мэдээлснээр Төрийн шагналтан бүр 5 сая рубль авах юм.