Япон улсын засгийн газар баасан гаригийн хуралдаанаараа Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл байгуулах шийдвэр гаргасан тухай Сайд нарын танхимийн ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихдэ Суга хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Тус хороо нь Япон улс дахь аюулгүй байдлын бүх асуудлуудыг цогцоор нь хариуцах болно гэж тэр нэмж хэллээ.

Японы засгийн газрын шинэ бүтэц АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлтэй адилхан байх юм байна. Японы Үндэсний Аюулгүй байдлын шинэ зөвлөлд засгийн газрын нөлөө бүхий дөрвөн төлөөлөгч болох ерөнхий сайд, засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга, батлан хамгаалахын сайд болон гадаад хэргийн сайд нар багтана.

Түүнээс гадна хэдэн арван мэргэжилтнүүдээс бүрдсэн захиргааны гадуурх Аюулгүйн зөвлөлийн аппарат байгуулагдах юм байна. Тус зөвлөлтэй холбоотой хууль тогтоомжийн багцийг одоо хуралдаж буй японы парламент авч хэлэлцэнэ. Гишүүд намар гэхэд Аюулгүйн зөвлөлийг батлах төлөвтэй. Япон улсад Аюулгүйн зөвлөл байгуулагдаж буй шалтгаан нь Ази дахь тогтворгүй байдал, дэлхий дахинд алан хядлах аюул нүүрлэсэнтэй холбоотой гэж Японы засгийн газар үзэж байна.