Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Хойд Африкийн орнуудаар аялаад эх орондоо яаран буцаж ирлээ. Тэрээр засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөнөө зогсоохыг  Туркэд эргэж ирснийхээ дараагаар жагсагчдад уриалав. Туркийн Ерөнхий сайд өөрийг нь Стамбулын нисэх онгоцны буудалд тосч авсан өөрийн талынханы өмнө үг хэлж, өнгөрсөн долоо хоногт эхэлсэн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн хууль зөрчихэд тулсан гэж мэдэгдэв.

Засгийн газар эсэргүүцэл өрнүүлэх шалтгаан болсон стамбулын Гези цэцэрлэгт хүрээлэнд барилгын ажил хийх төлөвлөгөөнөөсөө татгалзах гээгүй гэж тэрээр Тунист айлчлах үеэрээ мэдээлсэн билээ. Эрдоганыг огцоруулахыг шаардсан олон мянган хүн Стамбулын Таксим талбайд цугларав. Туркэд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн үргэлжилж байгаа долоо хоногт цагдаагийн хүчинтэй мөргөлдсний уршгаар дөрвөн хүн амь насаа алдаж, олон мянган хүн шархдаж бэртэв.