Японы улсын албан байгууллагуудын эсрэг кибер дайралтын бараг 60 хувь нь хятадын ул мөртэй гэж  NHK телевизийн компани японы Cyber Defence компанийн мэргэжилтнүүдийн мэдээллээс иш татан уламжлан мэдээллээ. Мэргэжилтнүүд 2010 оноос энэ оны 4-р сарыг дуустал японы томоохон корпорац, улсын албан байгууллагуудад ирсэн вирус бүхий 114 мейлд дүн шинжилгээ хийжээ. Тэдгээрийн 60 гаруй хувийг хятад хэл хэрэглэх компьютерээр зохиожээ.

Японы цагдаагийн газрын мэдээлснээр зөвхөн өнгөрсөн онд мэдээллийг вирус халдаасан компьютероос хулгайлах дайралт японы улсын албан байгууллагуудын эсрэг бүр 1000 гаруй удаа үйлджээ. Сүүлийн хэдэн жилд батлан хамгаалах буюу сансрын аж үйлдвэртэй холбоотой улсын хүрээлэн, корпорацуудын серверийг дайрсан тухай мэдээлэл олонтаа ирээд байна.