БНАСАУ Өмнөд Солонгостой Кэсон аж үйлдвэрийн бүсийн асуудлаар 6-р сарын 9-нд хэлэлцээ хийхийг санаачлав. Ийм уулзалт дараа нь сайд нарын хэмжээнд хийх хэлэлцээний бэлтгэл болж мэднэ гэж Умард Солонгосын мэдэгдэлд тэмдэглэжээ.

Түүнчлэн Солонгосын хойгийн байдал хурцдсантай холбогдуулан таслан салгасан Улаан загалмайн нийгэмлэгийн холбооны сувгийг 6-р сарын 7-нд хоёр цагаас хойш сэргээнэ гэж Пхеньян мэдээлжээ. БНАСАУ цөмийн ба пуужингийн туршилт хийж, НҮБ-аас үүнтэй холбогдуулан хориг арга хэмжээ авч, АНУ ба Өмнөд Солонгос хойгт цэргийн өргөн цар хүрээтэй сургууль явуулсан учраас байдал хурцдав.

Үүний өмнө Пхеньян Кэсон хамтын аж үйлдвэрийн бүсийн ажлыг сэргээх асуудлаар засгийн газрын хэмжээнд ажлын хэлэлцээ хийж эхлэх санал оруулсан билээ. Өмнөд Солонгос саналд нааштай хариу өгөв. Мөн түүнчлэн БНАСАУ хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, өмнөд солонгосын жуулчид Кымгансан амралт сувиллын бүст ахин аялах ба хүмүүнлэгийн хэд хэдэн түүний дотор солонгосын гэр бүлүүдийг нэгтгэх асуудлыг хэлэлцхийг санаачлав.