Өөрсдийн нь гэрлэлт  эцэслэсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, гэргий Людмила нар зарлан мэдээллээ.Өчигдөр Ерөнхийлөгч гэргийтэйгээ хамт Улсын Кремлийн ордонд «Эсмеральда» балет сонирхон үзжээ.Тэд дараа нь  «Россия 24» телевизийн сувагт ярилцлага өгсөн байна. «Тиймээ, соёлч боловсон салалт» гэж Людмила Путина «үнэндээ салж байна уу?» гэсэн сэтгүүлчийн асуултанд хариулав.

Салалтаа хуульчлан батлаагүй боловч эхнэр,нөхөр хоёр тодорхой хугацаанд тус тусдаа амьдарч байна гэж хожим ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тэмдэглэжээ. «Хоёулаа хамт ийм шийдвэр гаргасан. Бидний гэрлэлт эцэслэсэн» гэж Владимир Путин онцлов. Олны өмнө үргэлж үүргээ гүйцэтгэхэд тэр болгон бүгд бэлэн биш байна.

Харин ийм хэмжээний үлс төрчийн гэргийн статус тэгж байхыг шаардаж байна гэж Путин салалтаа тайлбарлан хэллээ. « Үйл ажиллагаа, бүх ажил маань нийт олонтой л холбоотой. Энэ нь хэн нэгэнд таалагдаж эсвэл зэвүүцэл төрүүлж  болно. Гэвч үүнийг огт хүлцэхгүй хүмүүс бас бий. Людмила Александровна ийм үүргээ найм, бүр ёс жил гүйцэтгэсэн» гэж Ерөнхийлөгч Путин тэмдэглэв.

Уулзахаа бараг больсон учраас салж байна гэж Людмила Путина тайлбарлан хэлжээ. «Бид бараг уулзахгүй байна. Владимир Владимрович ажилдаа  гүн нэвтрч автсан. Хүүхдүүд маань өсч тус тус өөрийн амьдралтай болсон» гэж Людмила Путина салалтынхаа учрыг тайлбарлажээ. Нийт олны өмнө үргэлж хамт байхад дургүй, онгоцоор нисэхэд ч хэцүү гэж тэрээр онцлов.

Владимир Путин,Людмила Путина хоёрын гэрлэлт бараг 30 жил үргэлжилсэн юм. 1983 оны 7-р сарын 28-нд тэд хуримаа хийжээ. Тэд хоёр охинтой. Ууган охин Путина Мария 1985, отгон охин Екатерина 1986 онд төржээ.