Пүрэв гаригт Кремлийн Төрийн ордонд ерөнхийлөгч эхнэрийн хамт “Эсмеральда” бүжгийн жүжиг үзэхээр ирсэн. Бүжгийн жүжгийн дараа тэд оросын “Россия-24” телевизийн сувгийн сурвалжлагчид ярилцлага өгсөн. Сэтгүүлчийн тавьсан”Тэгээд гэрбүл салж байгаа гэж гэж ойлгох болж байна уу”гэсэн асуултанд Людмила Путина “Тийм ээ, энэ бол боловсон салалт “гэв.

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ, гэр бүл салах тухай шийдвэрийг Людмилатай хамт гаргасан гэв. Владимир Путин гэр бүл салалтаа тайлбарлахдаа, гэр бүлийн хүн нь улстөрийн ийм түвшингийн статустай байхад тэр бүр хүн нийтэд сүр дуулиантай зарлахад нь бэлэн байхгүй. “Миний бүх үйл ажиллагаа нийтийн, олны өмнө явагддаг. Энэ нь хэн нэгэнд таалагдаж, хэн нэгэнд таалагдахгуй ч байж мэдэх юм. Гэхдээ үүнтэй огт таардаггүй хүмүүс байдаг”гэж Путин хэлжээ.