Олон улсын соёл угсаатны 4 дэх «Ёрдыны наадам» энэ сарын 15,16-нд Байгал нуурын баруун эрэг хавийн Хуторук нутагт болох юм. «Оросын 14 субъектын төлөөлөгчид наадамд оролцох бодолтой байна. Тухайлбал Буриад, Якут, Халимаг болон Хабаровск, Забайкальский хязгааруудаас зочид хүрэлцэн ирнэ. Түүнээс гадна Монгол, Белорус улсуудын төлөөлөгчдийг хүлээж авна» гэж бүс нутгийн соёлын сайд Виталий Барышников мэдээллээ.

Эдүгээ наадмын соёлын хөтөлбөрт орлоцох 450, спортын хөтөлбөрт орлоцох бараг 900 мэдүүлэг аваад байна. «Адил тэгш эрхтэй гурван түнш-Эрхүү муж, Буриад, Саха (Якут) наадмыг зохион байгуулж байна. Наадам ард түмнүүдийг нэгтгэх баяр болно» гэж Барышников онцлов.

6-р сарын 16-нд эв нэгдэл, зөвшөлийн бэлгэ тэмдэг- Ёрд ариун нурууны орчимд болох Ёохор наадмын гол үйл явдал болно. Мөн Буриадын нэрд гарсан барималч Даши Намдаковын уран бүтээлийн үзэсгэлэн наадмын хүрээнд гарах юм. Наадмын спортын хөтөлберийн дагуу үндэсний спортын төрлийн тэмцээн явагдана.

Эрхүү мужийн хөдөө аж ахуйн яам хонь хяргагчдын тэмцээнийг зохион байгуулна. Түүнээс гадна үндэсний соёл, спортын төрлийн хөгжилд зориулсан практик эрдэм шинжилгээний бага хурал Эрхүүд наадмын хүрээнд болох юм.