Өмнөд солонгосын Нэгдлийн хэргийн яам өнөөдөр Пхеньянд Кэсоны аж үйлдвэрийн бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар яриа хэлэлцээр явуулах саналд эерэг хариу өгөв. Энэ тухай АР агентлаг Сөүлээс уламжлав. Умард солонгосын эх орныг энхийн журмаар нэгтгэх хороо засгийн газрын ажлын түвшинд өнөөдөр яриа хэлэлцээрийг эхлүүлэх санал тавьсан тухай KCNA агентлаг уламжилжээ. Уг мэдээнд, яриа хэлэлцээр нь 2013 оны 3-р сард хоёр солонгосын харилцаа ээлжит удаагаа хурцадсантай холбогдон нэг сар орчмын өмнө тасарсан тухай дурджээ.

Өмнө нь ийм саналыг өмнөд солонгосын тал нэг бус удаа тавьж байсан.