АНУ,Их Британи, Вьетнамын тусгай албад зээлийн картын мэдээ баримтыг хулгайлж худалдсан сайтын ажлыг зогсоов. Ийм ажиллагаа 200 сая гаруй доларын хохирол учруулсан тухай зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Их Британийн агентлагийн мэдээлэлд өгүүлжээ. Эдгээр гурван улсын тусгай албад хамтран ажиллагаа явуулж, дэлхий даяар 16 мянган луйварчин зээлийн картын мэдээ баримтыг хулгайлан худалдаж байсан интернет-порталын ажлыг тасалдуулан зогсоов. Үүний хамт Вьетнам, Их Британийн тусгай албад сайтын ажиллагаанд сэжиглэгдсэн 11 хүнийг баривчлав. Ойрын үед өөр хүмүүсийг баривчилж магадгүй. Учир нь бусад орны сайт хэрэглэгчдийн тухай мэдээллийг зохих орнуудын тусгай албадад шилжүүлэх юм. Нийт 1 сая гаруй картын мэдээ баримтыг мөн сайтаар худалджээ.