Японы Musashino foods загас боловсруулах компани үйлдвэрлэлээ Оросын Алс Дорнодод шилжүүлэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр компанийн төлөөлөгчид мэдээллээ. Тус компани 2011 онд цунамийн уршгаар үйлдвэрийн газраа Ивате муж улсын Офунато хотод алдсан билээ.Эдүгээ компани тэнгисийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг Владивостокод байгуулах асуудлаар хэлэлцээ хийж байна. Ирээдүйн үйлдвэрийн газрын бүтээгдэхүүнийг Японд нийлүүлэх юм. Гэвч Musashino foods оросын зах зээлийг сонирхож байгаагаа нуухгүй байна.