Хятад улсын баруун-хойд хэсгийн Синьзян-уйгарын өөртаө засах оронд алтны томоохон орд илэрсэн тухай өнөөдөр Синьхуа уламжлав. Агентлагийн уламжилж байгаагаар, эл газрын нөөц 53 тонн аж. Эл орд нь Синьюань тосгоны Или ухархайд оршдог аж. Орон нутгийн эрх баригчид эл газрын эдийн засгийн үнэлгээг 20 тэрбум юань гэж үзэж байна. Алтыг 2015 оны сүүл үеэс эхлэж олборлох аж. Энэ нь тус дүүрэгт 1988 онд 50 тонны үнэт чулууны орд газрыг нээсний дараах хоёр дахь том орд газар юм. Одоогийн байдлаар Хятад улс алт олборлолтоороо дэлхийд тэргүүлж явна.