Хүмүүнлэгийн тусламж шаардлагатай сирийн иргэдийн тоо 8,3 саяд хүрээд байгаа бөгөөд энэ нь тус улсын хүн амын 38 % юм. Энэ тухай НҮБ-ын Дээд комиссарын бүс нутгийн дүрвэгсдийн асуудал эрхэлсэн зохицуулагч Панос Мумцис хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний ярьснаар, тус улсын хүн амын 6,8 сая хүн дотоод сөргөлдөөн гарч байгаа газар байгаа бөгөөд 1,5 сая хүн хөрш зэргэлдээ орнуудад дүрвэжээ. Сирид 2011 оны 3-р сард эхлэсэн засгийн газар, сөрөг хүчний хоорондын сөргөлдөөн үргэлжилсээр байна. НҮБ ын гаргасан баримтаар, энэ хугацаанд тус улсын 80 мянган иргэн амиа алджээ.