×
мэдээ

ОУСС-ын багийн гишүүд Шинэ жилийн баярыг 15 удаа тэмдэглэх тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг ОХУ-ын пуужин-сансрын салбарын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Түүний хэлснээр сансрын нисэгчид Шинэ жилийн баярыг тойрог замд 15 удаа тэмдэглэх юм.

БНХАУ-ын зүүн-хойд хэсэгт ШУӨЗО-д террорын ажиллагаа явуулсан 9 хүн шашны хэт даврагч үзэл санааг сурталчилсан гэж цагдаагийн газар мэдэгдэв.

Өчигдөр Волгоград хотноо троллейбуст амиа золиослогч террорис- тын үйлдсэн террорт хэлмэгдэгсдийн тоо өсөн нэмэгдэж, 15-нд хүрсэн тухай «Интерфакс» агентлаг эмч нарын мэдээллээс иш татан уламжлав.

Оросын ард түмнийг дэмжиж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, оросын Волгоград хотод явуулсан террорын ажиллагааг шийдвэртэй буруушаасан НУБ болон дэлхийн олон улс оронд талархаж байна гэж ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевичийн мэдэгдэлд өгүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014 онд ОХУ G8 дарглах бэлтгэлийн үед олон улсын терроризмтэй хийх тэмцэлд гойд анхаарал тавихыг засгийн газар болон тусгай албадад даалгав.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны талийгаач нагац ах Чан Сон Тхэкийн хамтран зүтгэгчдийг баривчлах, цаазлах явдал үргэлжилсээр байна гэж өнөөдөр ЭФЭ агентлаг өмнөд солонгосын засгийн газрын эх сурвалжаас мэдээллээ.

Америкийн Apple корпарацийн гүйцэтгэх ерөнхий захирал Тим Кук 2013 оны дүнгээр 4,25 сая долларын шагнал хуртэнэ гэж Bloomberg мэдээлжээ.

Женевт ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах шинжээчдийн түвшинд зургаан зуучтай хийх Ираны хэлэлцээрийн ээлжит үе шат өнөөдөр эхэлж байна.

Волгоградад 2 теракт болсны дараа өнөөдөр Москвад аюулгуй ажиллагааны арга хэмжээг эрчимжүүллээ гэж «Интерфакс» агентлагт өнөөдөр москвагийн засаг захиргааны төлөөлөгч мэдээллээ.

Оросын «Кремлийн бүжгэн жүжиг» -ийн трупп Хятадын нэлээд хэдэн томоохон хотуудад «Хунт нуур»-аа аялан тоглолт хийж үзүүлэхийг ИТАР-ТАСС агентлагт театрын уран сайхны удирдагч Андрей Петров ярьжээ.

Улирч буй 2013онд дэлхийд дор хаяж 70-аад сэтгүүлчид дэлхийн өнцөг булан бүрээс үйл явдлыг тайлбарлан таниулах мэргэжлийн үүргээ биелүүлэх явцад амь үрэгдсэн тухай олон улсын засгийн газрын бус байгууллага «Сэтгүүлчдийг хамгаалах хороо»-ны мэдэгдэлд дурджээ.

БНАСАУ өнөөдөр Ким Чен Уныг улсын удирдагч болсны 2 жилийн ойг тэмдэглэж байна гэж хойд солонгосын ХМХ-үүд мэдээллээ.

Өнөө өглөө Оросын Волгоград хотод троллейбусанд дэлбэрэлт болж урьдчилсан мэдээгээр 14 хүн амь үрэгдэж, өөр бусад 28 хүн гэмтэл авсаныг орон нутгийн онцгой байдлын удирдах газар сэтгүүлчдэд мэдэгджээ.

Оросын өмнө зүгийн хот Волгаградын галт тэрэгний буудал дээр болсон терактад хохирогчдын тоо 17 болж өслөө. Даваа гаригт шилжих шөнө хотын эмнэлэгт дэлбэрэлтийн улмаас хүнд шарх авсан нэг эрэгтэй хүн нас баржээ. Дэлбэрэлтийн улмаас нийтдээ шархтаж гэмтэл авсан 31 хүн хотын эмнэлэгүүдэд хүргэгдсэнээс 6 нь маш хүнд байдалтай байгааг «Интерфакс» агентлаг эмч нарын эх сурвалжаас мэдээллээ.

Оросын «Туполев» компаниийн мэргэжилтнүүд хятадын ажил нэгт нөхдийн хамтаар Ту-204 -120 СЕ онгоцны суурин дээр нисдэг лабораторийг турших нислэгийн анхны үе шат БНХАУ-д өндөрлөлөө

Оросын өмнө зүгийн Волгаград хотын төмөр замын вокзалд өнөөдөр дэлбэрэлт болсны улмаас 16 хүн амь үрэгдэж, 50 хүн шархтаж гэмтэл авчээ

Хятад улс Венесуэлд орон сууцны барилгажуулалтын төсөл хэрэгжүүлэхэд зориулан 5 миллиард долларын зээлийг олгосон

Хятадын өмнөд нутгийн Хэньян хотын ардын төлөөлөгчдийн орон нутгийн Хуралдааны 512 гаруй төлөөлөгчид авилгалын шуугиант хэрэг явдалд холбогдсоноос огцрох өргөдлөө өгчээ

Хэдийгээр 12-р сарын 31 гэхэд улс орноос илүү хортой бодисыг гаргахаар төлөвлөсөн явдал хуваариасаа хоцорч байгаа ч Сирийн химийн зэвсгийг устгах явц дэвшилттэй байна

Британид мусульманчуудын эсрэг үйлдсэн гэмт хэргийн тоо 2013 онд 2 дахин ихэссэний шалтгаан нь өнгөрсөн намар лалынхан цэргийн албан хаагчийг хэрцгийгээр алсантай холбоотой

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2017
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31