×
Ойрхи Дорнод, 6 Аравдугаар сарын 2013

ХЗХБ-ын шинжээчдийн бүлэг Сирийн химийн зэвсгийн нөөцийг устгах ажилдаа орлоо гэж Рейтер агентлаг ХЗХБ-ын даалгаврыг биелүүлж бүй эх сурвалжаас өнөөдөр мэдээлсэн байна.

Энэ 7 хоногт Сирид анхны олон улсын химийн зэвсгийн шинжээчдийн бүлэг хүрэлцэн ирлээ. Тэд сарын эцэс хүртэл сирийн хорт бодисын нөөцийн талаарх Дамаскийн өгсөн мэдээллийн унэн зөвийг тогтоох естой. Тэдний даалгавраа биелүүлэх замд босогчдын талаас хийх өдөөн хатгалга гол саад тотгор болох юм гэж шинжээчид онцолж байна.

Өчигдөр Иракт болсон терактын улмаас 66 хүн амь насаа алджээ. Нийслэлээс 80 км-ын хойд зугт орших Балад хотод амиа золиослогч кафед өөрийгөө дэлбэлсэн байна.

Сирийн ерөнхийлөгч Башар Асад босогчид дайны үйлдлээ зогсоохоос наана тэдэнтэй яриа хэлэлцээрийн ширээнд суухгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ тухай британий телевиз радиогийн Би-би-си компани сирийн тэргүүний германы Шпигель сэтгүүлд өгсөн ярилцлагаас иш татан мэдээлсэн байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
1
2
4
5
8
9
10
11
12
13
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
29
30
31