×
Ойрхи Дорнод, 11 Есдүгээр сарын 2013

Сирийн байдал мухардалд орлоо гэсэн дугнэлт НҮБ-ын Сирид хүний эрх зөрчигдөж болзошгуйг мерден судлах Комиссын илтгэлд енеедер зарлан мэдэгджээ.

Триполь, Вашингтон хоёр ливийн химийн зэвсгийн нөөцийг утсгахад хамтран ажиллах тухай тохиролцов.АНУ энэ ажилтай холбоотой бүх зардлын 80 хувийг гаргана гэж Ливийн ГХЯ ны тэргүүн Мухаммад Абдель –Азиз мэдэгдэв.

Сирийн эрх баригчид тус улсад байгаа химийн зэвсгийг олон улсын хяналтан дор шилжүүлэх тухай Москвагийн санал Вашингтоны хувьд ч, Дамаскийн хувьд ч тэр туйлын цагаа олсон гэж оросын шинжээчид үзэж байна. АНУ -ын ерөнхийлөгч Барак Обама тусгайлан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ, Сирийн цохилтыг хойш тавихад бэлэн байгаа болон Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй сирийн асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх зөвлөлдөөнүүдийг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа гэж мэдэгдсэн.

Сири улс НҮБ –ын болон Оросын шинжээчдэд химийн зэвсгийн агуулахад нэвтрэх зөвшөөрөл олгоход бэлэн байна. Энэ тухай тус улсын ГХЯ ны тэргүүн Валид Муаллемтелевизийн “Аль-Маядин” сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Тэрээр Дамаскийн химийн зэвсэг хориглох тухай конвенцид нэгдэн орох хүслэтэй байгааг батлан хэлжээ. Түүнээс гадна Дамаск өөрийн нутаг дэвсгэр дээрх химийн зэвсгийн объектуудын тухай зарлахад бэлэн байгаа болон эдгээрийн үйлдвэрлэлийг зогсооход бэлэн байна гэв.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013
5
6
20
21
24
25
26
27
28
30