×
Ойрхи Дорнод, 4 Наймдугаар сарын 2013

8 сарын 4-өөс Сирид, санхуугийн бух гүйлгээг гадаадын валютаар хийхийг хоригложээ. Энэ заалтанд БНУ-ын ерөнхийлөгч Башар Асад гарын усэг зурсан тухай САНА мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

Иранд дарамт үзүүлж буй америкийн цөмийн зэвсгийн талаарх бодлого олон улсын хуулийн хэм хэмжээг зөрчиж байна гэж өнөөдөр Ираны ерөнхийлөгч Хасан Роухани БНСАУ-ын Ардын дээд хурлын байнгын зөвлөлийн дарга Ким Ен Намтай ярилцахдаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Израиль Палестин яриа хэлэлцээгээ сэргээлээ. 3 жил завсарласны эцэст Израиль Палестины төлөөлөгчид Вашигтонд уулзаж энхийн хэлэлцээр хийж эхлэхээр тохиролцсон байна. АНУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Джон Керри 9 сарын дараа тэдний яриа хэлэлцээр Палестин-Израилийн энхийн гэрээнд гарын үсэг зурагдсанаар, улс төрийн газрын зураг дээр шинэ Палестин улс бий болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Оросын шинжээчид энэ байдалд ихээхэн эргэлзээтэйгээр хандаж байна.

Тегеранд энэ ням гарагт Исламын Бугд найрамдах улсын шинэ ерөнхийлөгч Хасан Роуханы тангараг өргөх өслол болно. Унэндээ Роуханы ерөнхийлэгчийн хугацаа Бямба гарагт, Ираны дээд тэргүүн аятолла Али Хаменеи на ерөнхийлөгчийн суудалд дэвшихийг сайшааснаар эхэлсэн байна.

Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь үргэлжилсэн иргэний дайнд хүргэж мэднэ гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Russia Today телевизэд өгсөн ярилцлагад мэдэгдсэн байна. Тэрээр жишээ болгон Ирак Ливи дэх байдлыг дурьдсан байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013
8
9
10
11
13
14
15
16
17
19
20
21
22
23
24
27
28
29
30
31