Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ). Атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбар дахь олон улсын хамтын ажиллагааны байгууллага. 1957 онд байгуулагдсан бөгөөд төв байр нь Вена хотод байрладаг ба Олон улсын Венийн төв гэж нэрлэдэг байна.  ОУАЭА нь Канад улс, Женев, Нью-Йорк, Токио хотуудад бүс нутгийн салбартай, Австри, Монака улсуудад лабораторитэй бөгөөд Италийн Триеста хотод  ЮНЕСКО удирддаг судалгааны төвтэй юм. НҮБ-ийн систем дэх засгийн газар хоорондын бие даасан байгууллага хэлбэрээр агентлагыг анх байгуулсан юм. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ /ЦЗҮДГ/ гарч ирсний дараа агентлагын ажил онцгой хэлбэртэй болсон юм, учир нь  ЦЗҮДГ-нд оролцогч бүх орнуудыг ОУАЭА -тай заавал баталгаа гаргах хэлэлцээр хийхийг шаардсан юм. Энэ хэлэлцээнд гарын үсэг зурсан улс орон бүхэн цэргийн зорилгоор шинжилгээ судалгаа хийхгүй гэдгээ батлаж өгч байгаа юм. ОУАЭА бол жинхэнэ техникийн байгууллага юм. Энэ байгууллага ямар нэг улсын үйл ажиллагаанд улс төрийн үнэлгээ өгөх эрх байхгүй юм. Тус агентлаг нь шалгалтын дүнтэй холбоотой үр дүнг үндэслэж шийдвэр гаргадаг бөгөөд зөвхөн баталгаатай баримт дээр ажилладаг юм.  ОУАЭА-ийн баталгааны систем нь цөмийн материалыг энхийн зорилгоос цэргийн зорилгод шилжүүлэхэд биеэр саад хийж чадахгүй гэхдээ баталгаанд байсан материалыг өөр зорилгод шилжүүлсэн болон баталгааны тоног төхөөрөмжийг өөр зорилгоор ашигласныг илэрүүлсэн баримтыг НҮБ-д хэлэлцүүлэхээр оруулж чадах юм. 2009 оны 12-р сараас ОУАЭА -ийн ерөнхий нарийн бичгийн даргаар Юкио Амано ажиллаж байна.