Улс хоорондын нисэх хүчний хороо /УХНХХ/ бол агаарын орон зайг ашиглах болон иргэний агаарын салбар дахь бүрэн эрх, үйл ажиллагааг оролцогч 12 улсын төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгэдэг байгууллага юм. ТУХН-ийн бүх орнууд Азербайжан, Армян, Белорусс, Казахстан,  Кыргызстан, Молдов, Орос, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Украин улсууд болон Гүрж улс УХНХХ-ны оролцогчид юм. 1991 оны 12-р сарын 30-нд гарын үсэг зурсан “Иргэний агаарын нисэх хүчин ба агаарын орон зайг ашиглах тухай” засгийн газар хоорондын хэлэлцээрийн суурин дээр УХНХХ-г байгуулсан юм. Нисэх хүчний компани, нисэх буудал, агаарын хөлөг зэрэгт сертификат олгох болон УХНХХ-ны нисэх хүчний бүртгэл явуулдаг юм. Мөн УХНХХ-ны хэлэлцээрийн гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр болсон агаарын тээврийн ослыг мөрдөн байцаадаг билээ. УХНХХ-ны төв байр нь Москва хотод байрладаг юм байна.