Зүг чиг, байрлалыг мэдээлэгч  хиймэл дагуулын даяарчлалыг хамарсан систем (ГЛОНАСС) нь оросын зүг чиг заах,олох хиймэл дагуулын систем юм. Дэлхийн гадаргуугаас 19100 метрийн өндөрт сансарын гурван зам дээр байрласан 24 хиймэл дагуул энэ системийн үндэс нь болох юм. Одоо 18 хиймэл дагуул ажиллаж  байгаа ба ОУ-ын нутаг дэвсгэрийг бараг 100%-ийн тасралтгүй  зүг чигийн баримжаагаар хангаж байна. Хэрвээ энэ систем сансарын 24 бүлэг хиймэл дагуултай болох юм бол Дэлхийн бөмбөрцөгийг тэр чигт нь тасралтгүй зүг чигийн баримжаагаар хангах болно. Хэмжилтийн зарчим нь америкийн GPS системтэй ижил юм. ГЛОНАСС хиймэл дагуулын систем нь навигацийн дохиог 1,6 гигагерцийн үелзэл дээр тасралтгүй дамжуулаж байна. Навигацийн дохиогоор дамжиж байгаа мэдээлэл даяарчлалын болон байнгын бүх хэрэглэгчидэд хүртээмжтэй юм. ГЛОНАСС-ийн хүлээн авагчийг ашиглахад хэвтээ талбайг 50-70 метрийн, босоо талбайг 70 метрийн, хурдыг 15 см/с, цагийг 0,7 мкс-ийн нарийвчлалтайгаар тодорхойлох боломжтой. Орон зайн талбай болон яг зөв цагийг тодорхойлохын тулд  ГЛОНАСС-ийн 4-өөс доошгүй хиймэл дагуулын навигацийн дохиог хүлээн авч боловсруулах шаардлагатай.